Та англиар уншиж чадаж байвал сайн. Дүрмээ мэдээд бичиж чадаж байвал бүр сайн. Сонсоод ойлгож чадаж байвал маш сайн. Харин англиар ярьж чаддаггүй л бол муу. Таны гурван том чадвар зөвхөн ярьж чаддаггүй гэсэн шалтгаанаар ингэтлээ үнэгүйднэ гэж үү. Англи хэл суръя гэж бодож байгаа бол цаг ямагт аялга, дуудлагандаа анхаарах хэрэгтэй. Англиар алдаагүй ярьдаг хүнийг сайн англи хэл мэддэг хүн гэхгүй. Харин хамгийн цэвэрхэн дуудаж, ярьдаг хүнийг сайн сурчээ гэж хэлдэг юм. Мэдээж хүн бүрийн хэлний авьяас өөр, өөр. Гэвч хүн болгонд хамгийн сайн дуудаж сурах дээд хязгаар гэж байдаг. Түүндээ л хүрэхийн төлөө урагшаа. Бүр тодруулж хэлбэл, тамирчин хүн өдөр бүр дасгал хийгээд байвал булчин шөрмөс нь хөгжиж, хөдөлгөөний эвсэл, орон зайн баримжаа нь тэр хэрээр сайжирч байдаг шиг та англи хэлнийхээ дуудлагыг засахын төлөө өдөр бүр чармайж чадвал дуудлага тань мөн л сайжирсаар байх болно.
Цэвэрхэн дуудлагатай болмоор байна уу
Цэвэрхэн дуудлага бол англи хэлний чимэг гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл та ч бас эх хэлээрээ ярьж байгаа мэт цэвэрхэн дуудлагатай болж зураг дээр байгаа хүмүүс шиг өөртөө итгэлтэйгээр гараа өргөн олны өмнө ярихыг хүсэж байна уу? Тэгвэл үүнд анхаарлаа хандуулаарай