Тэднийг хүлээж буй хүмүүс ч бас олон. Тухайлбал, ууж идэх, зугаа цэнгэлээс татгалзахгүй залуусын бүхий л хүслийг биелүүлэхэд бэлэн биеэ үнэлэгчид.
Польшид бие үнэлэхийг нэг их хориглодоггүй. Харин тэднийг ивээн тэтгэж, захиргаандаа байлгахыг хориглодог. Польшид хэчнээн биеэ үнэлэгч байдаг талаар албан ёсны тоо байхгүй, 3000-аас 22000 хүртэл гэсэн таамаг тоо л байдаг.
Украинд биеэ үнэлэх нь хориотой. Гэхдээ үүний эсрэг авч байгаа арга хэмжээ огт хэрэгждэггүй. Хуучин Зөвлөлтийн орон зайд биеэ үнэлэх төв болсон гэх Украины дүрийг өөрчлөхийн тулд тэмцээний аюулгүй байдлыг хангаж байгаа 22 мянган цагдаа нарт нэлээдгүй зүтгэл гаргах хэрэгтэй болж байна. Засгийн газрын албан ёсны мэдээгээр Украинд 12 мянган биеэ үнэлэгч байгаа гэдэг ч Киев хотын Нийгмийн судалгааны хүрээлэн 60-90 мянган биеэ үнэлэгч бий гэсэн тоо гаргажээ. Засгийн газрын бус ДОХ-ын эсрэг тэмцэх олон улсын байгууллага ч мөн л төдий тооны биеэ үнэлэгч байгаа гэдэг. Зөвхөн Киев хотод 11 мянган биеэ үнэлэгч байгаа бөгөөд тэдний дөрөвний нэг нь ДОХ/ХДХВ-гийн халдвар тээгч ажээ.
International HIV/AIDS Alliance байгууллагын төлөөлөгч Константин Перцовский: “Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид хамгаалалтгүйгээр тэдэнтэй харьцаанд орох юм бол аз таарсан тоглоомоор наадаж байна гэсэн үг” хэмээн сануулав.
Албан ёсны мэдээгээр 120 мянган украинчууд ДОХ-ын халдвар тээгч бөгөөд ХДХВ-гийн өвчтэй хүмүүсийн тоо 19 мянга болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр насанд хүрсэн хүн амын 1,5 хувь нь аймшигт өвчний халдвар тээгчид юм. Украины Засгийн газар Европын аварга шалгаруулах тэмцээнд хамаатайгаар байдлыг сүр дуулианжуулахын эсрэг уриалсан юм.
Евро-2012 тэмцээний олон нийтийн хамгаалалт хариуцсан албаны тэргүүн Олег Матвейцов: “Австри, Швейцарийн Евро-2008 явуулсан туршлагаас харахад тэд бас л секс-жууулчлал өснө гэж хүлээж байсан ч хөгжөөн дэмжигчдэд тэгж явах завгүй байв. Тэд хөлбөмбөг, шар айраг хоёрт л хамгаа зарцуулсан” гэж хэлэв.
Гэтэл цаг ямагт дуулиан босгож явдаг FEMEN хөдөлгөөний идэвхтэн бүсгүйчүүд Украины Засгийн газар ба FIFA зэргийг секс-жуулчлалын сурталчилгааг хөөрөгдөж байна гэж эсэргүүцэл гаргасан юм. Тэдний нэг нь чээжээ нүцгэлэн UEFA-гийн цом руу дайран “Хөлбөмбөгийн нуудгайн бэлгэдэл” хэмээн зарласан билээ.