Pitbull-ын тасалбар дуусах дөхжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Pitbull-ын тасалбар дуусах дөхжээ

Алдарт дуучин Pitbull ирэх долдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгэн үдшийг доргио өнгөрөөж, аялан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Түүнийг үзэгч фэнүүд нь тэсэн яадан хүлээж байгаа тул зохион байгуулалтын багийн хамт олон сарын өмнөөс тасалбарыг борлуулж эхэлсэн. Тоглолтын тасалбарын хувьд “Мобиком”-ын BE брэндийн хэрэглэгчид хямдралтай үнээр буюу 20.000, 35.000,  80.000 төгрөгөөр үзэх боломжтой байгаа. Гэхдээ энэ үнээр зургадугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авах боломжтойг сануулъя. Харин  энгийн тасалбар нь 30.000, 50.000, 100.000 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа билээ. Тоглолтыг зохион байгуулагчид тасалбарын борлуулалтыг тавдугаар сараас эхэлсэн тул одоогоор тасалбар дуусах хандлагатай байгаа гэнэ. Тиймээс дэлхийн алдартай дуучны тоглолтыг та үзэхийг хүсвэл яаралтай тасалбараа худалдан аваарай. Учир нь тоглолтын тасалбар цөөхөн үлдсэн гэдгийг энд онцолмоор байна.

Э.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж