
Уг гэрийн давуу тал нь iPad-ний зөвхөн ар талыг хамгаалаад зогсохгүй нүүрэн хэсгийг ч хамгаалах боломжтой аж.
Энэ гэрийг хэрэглэснээр iPad-аар бичлэг үзэх, унших, бичих зэрэг үйлдлүүд хийхдээ өөрт тохиромжтой байрлалаар байрлуулж болох юм.
Энэхүү гэр нь полимерээр хийгдсэн бөгөөд 6 өөр өнгийн сонголттойгоор худалдаалагдаж байна.
Мөн хүсвэл өөртөө тусгайлан захиалгаар хийлгэх боломжтой аж. Apple компаниас гаргасан энэхүү гэр нь 49 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.
iPad-ний ухаалаг гэр зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү
Т.МӨНХТҮВШИН