ГХЯ, СЕХ-ноос мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

ГХЯ, СЕХ-ноос мэдээлэл хийнэ

Гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэд зургадугаар сарын 10-нд буюу өнгөрөгч ням гаригт УИХ-ын сонгуульд санал өгсөн билээ. Ингэхдээ нэр дэвшигчийн төлөө санал өгөх эрхгүй ч сонгуульд өрсөлдөж буй 11 нам, хоёр эвслийн төлөө тэд сонгуульдсан юм. Эх орноосоо хол амьдарч буй монголчуудыг сонгуульд санал өгөх боломжийг анх удаа бүрдүүлсэн энэ удаагийн санал хураалтад 4276 сонгогч оролцохоор бүртгүүлсэн ч 2777 нь санал өгсөн тухай тоо баримтыг СЕХ-ноос өгч буй.

Тэгвэл, Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцсон талаар Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан Ажлын хэсэг өнөөдөр 11.00 цагт Гадаад харилцааны яаманд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж