Сингапурт “супер мод” суулгажээ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Сингапурт “супер мод” суулгажээ

Сингапурын
“Тhe Bay South” цэцэрлэгт хүрээлэнд  нарны энергиэр ажилладаг супер
моднууд суулгажээ. Сингапурын Үндэсний паркийн удирдлагуудын
санаачилгаар хэрэгжүүлж буй “Garden by the Bay” төслийн хүрээнд 4047
кв.метр талбайг тохижуулж, мод, бут сөөг, цэцэг тарьж байгаа юм байна.
Нээлтийн ёслол зургадугаар сарын 29-нд болох ажээ.

Хүний гараар
бүтсэн механик ой нь нарны эрчим хүчээр ажилладаг. Ойг чимж буй  18
ширхэг супер мод нь  цэцгийн мандлын  ойролцоо байрлаж, агааржуулах
хоолойны үүрэг гүйцэтгэхээс гадна борооны усыг цуглуулах гэнэ. Цэцгийн
мандлын доод хэсэгт усны технологийг суурилуулсан бөгөөд моднуудын
тухайд нарны гэрлийг эрчим хүч болгон хувиргах технологиор бүтээжээ.
Супер модны өндөр нь газар бүрт харилцан адилгүй, 25-50 метр өндөр байх
гэнэ. Мөн мод бүр халуун орны цэцэг,  янз бүрийн  ургамлын үнэртэй,
гэрлэн унжуурга бүхий оройтой ажээ.  Унжуурганы тусламжтайгаар
темпаратурыг тохируулаж, хэт халууныг багасгах, уур шингээх зэрэг давуу
талтай юм байна.

Энэхүү төсөл нь  Сингапурын зүүн хэсэг дэх
“Marina Bay” бүст  шинэ дүүрэг байгуулах, дахин хөгжүүлэх төлөвлөгөөний
нэг хэсэг юм. Төслийн зохион байгуулагчид “Gardens by the Bay” эко-аялал
жуулчлалыг хөгжүүлэхээр уг төслийг санаачилжээ.

Сингапурын анхны
ерөнхий сайд Ли Куан Ю өнгөрсөн арваннэгдүгээр сард “Энэ төслөөр  бид
дэлхийн бүх ургамлыг Сингапурт авчирч болно гэдгийг харуулна.  Энэ
цэцэрлэгт хүрээлэн нь “Сингапурын бахархал болно” хэмээж байжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж