”Нүүрс устөрөгч бол хэвтээ засаглал”

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

”Нүүрс устөрөгч бол хэвтээ засаглал”

Эдийн засгийн хямрал, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний байгалийн эх
сурвалжийн хоосрол гээд л манай иргэншил ээлжит цувралаа дуусгаж байх
шиг. Мөхөл хүн төрөлхтөнд нүүрлээд байна. Америкийн эдийн засагч, Евро
комиссийн зөвлөх Жереми Рифкин саяхан “Аж үйлдвэрийн гурав дахь
хувьсгал” номоо гаргажээ. Сэргээгдэх эрчим хүчин, “хэвтээ засаглал”  гэх
шинжлэх ухааны онолын засаглал нь биднийг хямралаас гаргаж, манай
хүүхдүүдэд аз жаргалтай ирээдүйн баталгааг өгнө гэдэгт тэрээр итгэдэг
хүн ажээ.


Евроньюс: Сайн байна уу, ноён Рифкин. Хүн төрөлхтөн манай гаригт тэсэх
болов уу гэдэгт та итгэл муутай хандах юм. Одоо маш олон хүн эдийн
засгийн хямралын талаар ярьж байна. Гэтэл та үүнээс илүүтэй аюулын
талаар хэлээд байх юм. Ийм үзэл санаа чинь хэтэрхий өөдрөг бус биш үү?

Жереми Рифкин: Та мэдэж байна уу, манай гариг дээр амьдарсан төрлүүдийн
99,5 хувь нь үүсэж, мөхөж ирсэн түүхтэй . Хэн нэгэн нь мөнх амьдарна гэж
бодох нь хэтэрхий бардам загнасан хэрэг болно. Тиймээс би тэр эгшин
бидэнд ирж байна  гэж бодож  сууна.

Бид ашигт малтмалын эрчим хүчинд тулгуурласан аж үйлдвэрийн хувьсгалын
200  жилийн хувьсгалынхаа төлөө бид үүнтэй учраад байна. Бид хэтэрхий их
СО2, метан, азотын оксидыг агаар мандалдаа хаяжээ. Бидэнд нарны дулаан
дутагдаж байна. Бид дэлхийн амьдралын химийн бүтцийн үндсэн өөрчлөлтийн
гэрч болцгоолоо. Ийм зүйл тэр болгон гараад байдаггүй.

Миний эхнэрийн ярьдгаар бид “энэ эгшний агууг мэдрэхгүй” байна. Энэ бол
нэг төрлийн хямрал юм. Бид үүнийг давж чадах болов уу? Цаг уурын
өөрчлөлтийн эсрэг бид ямар нэгэн зүйлийг тавьж чадах уу? Тогтвортой
эдийн засгийг бид байгуулж чадах уу? Ирэх хэдэн арван жилийн дотор бид
өөрсдийн амьдралын хэвшлийг өөрчилж чадах уу? Ийм асуудлууд  олон
хуримтлагджээ.


Евроньюс: Таны гол дүгнэлтүүдийн нэг нь аж үйлдвэрийн гурав дахь
хувьсгал нь  таван  үндсэн зарим дээр тодруулбал өөрийн тань нэрлэсэн
тэр таван багана дээр суурилах ёстой. Энэ талаараа тайлбарлана уу?

Жереми Рифкин: Европын холбоо энэ таван баганыг хүлээн зөвшөөрсөн
байгаа. Би аж үйлдвэрийн гурав дахь хувьсгалын таван зарчмын
төлөвлөгөөг ЕХ-нд хийх давуу эрх авсан. Энэ бол Европарламентын баталж
Европын комисст өргөсөн ердийн баримтууд.

Нэг дэх багана. Европын холбоо нь 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчээр 
үйлдвэрлэж буй эрчим хүчнийхээ 20 хувийг бүрдүүлнэ. Тийм үүрэгтэй. Бүх
орнууд үүнийг сахих ёстой.

Хоёр дахь багана. Ийм эрчим хүчийг хаанаас авах вэ? Барилга байшингаар
дамжуулан. Манай Европын холбоонд 191 сая орон сууц, үйлдвэр, албан байр
байна. Зорилго нь энэ сая сая байшин бүрийг жижиг цахилгаан станц
болгон тоноглох. Дээвэр нь нарнаас, хажуу хануудад нь салхинаас, подваль
нь газрын дулаанаас мөн хог боловсруулалтаас эрчим хүч гаргаж авах
ёстой.

Энэ хоёр дахь багана эдийн засагт нөлөөлнө. Олон сая ажлын байр хэдэн
арван мянган жижиг үйлдвэрлэлийг бүтээнэ. Тиймээс Европын бүх барилгыг
40 жилийн дотор микро станцууд болгох ёстой.

Гурав дахь багана. Эрчим хүчийг хэмнэх ёстой. Нар өдөр болгон төөнөхгүй.
Салхи заримдаа шөнө үлээнэ. Гэтэл эрчим хүч бидэнд өдөр болгон
хэрэгтэй. Тийм учраас элдэв хэмнэлтийн багаж төхөөрөмж дээр ажиллах
ёстой. Тэдний ихэнх нь устөрөгчтэй холбоотой байх юм. Жишээлбэл, нар
бидний дээврийг халаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Тэр нь шууд танд хэрэг
болохгүй учраас  илүүдэл эрчим хүчийг усанд байрлуулна. Ийм маягаар
устөрөгч эрчим хүчийг хамгаалах, хадгалах сав болно. Нар жаргасны дараа
та түүнийг эргээд л эрчим хүчинд хувирган ашиглах юм.

Евроньюс: Тийм технологи байгаа юм уу?

Жереми Рифкин: Энэ бүх технологи бий. Үүнийг аж үйлдвэрлэлд нэвтрүүлэх л хэрэгтэй.

Дөрөв дэх багана. Энд интернет-хувьсгал нь эрчим хүчний хувьсгалтай
нийлэн нийт дэд бүтцийн мэдрэлийн системийг бүрдүүлж өгөх ёстой. 
Европын сая сая байрнууд эрчим хүч үйлдвэрлэн илүүдлийг нь ус төрөгчид
хадгалж байна. Цахим төхөөрөмжид файл хадгалах мэтээр. Хэрэв танд эрчим
хүчний илүүдэл байгаа бол үүнийг компьютерийн программ бүртгэн
интернэтээр худалдана. Бид үүнийг “ухаалаг эрчим хүчний сүлжээ” гэж
нэрлээд байна. Ирландаас Зүүн Европ хүртэл. Ийм маягаар бид мэдээллийн
урсгал, түүний хадгалалт, дамжуулалтыг бий болгоно.

Тав дахь багана. Энэ бол тээвэр. Цахилгаан хөдөлгүүртэй машинуудыг энэ
жилийн сүүлч гэхэд нэвтрүүлэх  ёстой. 2015 оноос өөрөө  цахилгаан
үйлдвэрлэдэг машинуудыг бүтээнэ. Тийм машинуудыг ямар ч байшингаас
цэнэглэж болно. Зогсоолд аваачаад тэднийг дахиад л цэнэглэх юм. Эсвэл
үйлдвэрлэсэн эрчим хүчээ худалдана.

Эдгээр нь өөрөө тийм үнэтэй биш. Харин та эдгээр таван баганыг хот
суурин тосгон бүрт нэгтгэж чадвал нэгдсэн дэд бүтэц үүсэх юм. Энэ бүгд
нь шинэ эдийн засаг, улс төрийн хувьсгал авчирна. Засаглал хүмүүст ирнэ.
Үүнийг хэвтээ загаслал гэдэг нь болно.


Евроньюс: Та жижиг, дунд үйлдвэрийн талаар хэлээд байна. Тэр нь Хятад,
ӨАБНУ зэрэг хөгжиж буй эдийн засгийн аж үйлдвэрийн хувьсгалын хүрээнд
нөлөө үзүүлж чадна гэж үү?

Жереми Рифкин: Хөгжиж буй орнууд гэвэл энэ чиглэлээр биднээс
хурдан явах боломжтой. Тэд дахиад нэг үсрэлт хийнэ биз. НҮБ-ын шинжээчид
хөгжиж буй орнууд л эдийн засгийн ийм хөгжлийн төв болно хэмээн дүгнэж
байна. Одоо дэлхийн олон нутаг оронд цахилгааны хомсдол байгаа.
Энэтхэгийн 300 сая хүнд эрчим хүч алга. Африкт тийм хүмүүс дүүрэн. Тэд
эдийн засгийн үсрэлтийг гаргаж чадна.

Евроньюс: 20 жилийн дараа та хөгжил ямар төвшинд очоосой гэж хүсч байна вэ?
Жереми Рифкин: Би хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлт орно гэж найдаж байна.
Хүмүүс домгийн, шашины, үзэл суртлын  мэдрэмжийг тээгчид байсан юм. Одоо
бид “биосферийн” мэдрэмжийн эхний шатанд ойртож явна. Аж үйлдвэрийн
гурав дахь хувьсгал чухал санаа агуулсан байгаа учраас хүмүүсийн
сэтгэлийг эзэмших болно. Энэ хувьсгал бол бодит. Ямар нэгэн шинжлэх
ухааны пуужин биш.
Одоо Засгийн газрууд, бизнесменүүд, иргэний нийгэм, нийгмийн янз бүрийн
төвшинд ширээний ард суун энэ хувьсгалыг эхлүүлэх хэрэгтэй байна. Бид
нүүрс устөрөгчийн дараах эринд яаралтай хүрэх нь чухал. Өөр  зам бидэнд
үгүй.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж