Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын болон Дарьгангын тал нутаг, Туул Хэрлэн, Халх голын сав газраар 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
Эх сурвалж: tsag-agaar.mn