Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн аварга, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатарыг ОХУ-ын Муса Могушковтой түрүү булаацалдаж, улмаар аваргална хэмээн тооцоолсон бол эмэгтэйчүүдийн 52 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмааг Японы Юүка Нишидатай финалдаж, мөнгөн медаль хүртэнэ гэж “прогноз”-джээ. Түүнчлэн Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт боксчин Пүрэвдоржийн Сэрдамбыг хүрэл медаль зүүнэ гэсэн байна.
Манай тамирчдаас мөн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир, -100 кг-д олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, буудлагын спорт гар бууны 25 метрт Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нарыг медалийн төлөө өрсөлдөж, шагналт байрт шалгарна хэмээжээ.
“USA Today” сониноос дэвшүүлсэн олимпийн медальтнуудын таамгийг та бүхэн ЭНЭ xaягаар сонирхоно уу.
Эх сурвалж: www.newsapp.mn