Хутгалуулсан цагдаа мэс засалд орж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Хутгалуулсан цагдаа мэс засалд орж байна

“Нарантуул
2” худалдааны төвд /”Хүчит шонхор” зах/ ажил үүргээ гүйцэтгэж явсан
цагдаагийн ахлах байцаагч н.Бат-Эрдэнийг хэвлийн тус газар нь хутгалсан
хэрэг өнөөдөр 16.00 цагийн орчим гарчээ. Худалдааны төвд архи хэрэглэж
байсан гурван хүнд шаардлага тавихад тэдний нэг нь цагдааг эсэргүүцэн,
мэс хэрэглэсэн байна. Энэ хэргийг ЦЕГ-ын Алба хаагчдын эрхийг хамгаалах
тасгийн дарга, хошууч А.Отгонбаяраас тодруулахад “Чингэлтэй дүүргийн 15
дугаар хороонд оршин суугч, эрхэлсэн ажилгүй, 60 настай н.Энхбаатар гэгч
шаардлага тавьсан цагдаагийн биед халдсан. Тэр хүн махны худалдаачдын
хэрэглэдэг, мах цавчигч хутгаар ахлах хошууч н.Бат-Эрдэнийн хэвлий тус
газарт хутгалсан байна. Ахлах байцаагч Бат-Эрдэнэ одоо Цэргийн нэгдсэн
Госпидалд хагалгаанд ороод байна” гэлээ.  Харин эл хэргийг үйлдсэн
н.Энхбаатар гэгчийг Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлж
байгаа ажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж