
Өмнө нь тус компанийг тэргүүлж байсан Choi Gee-sung нь Samsung группийн захирлаар дэвшсэн байна. Энэхүү эрхмийг Samsung Electronics-ыг ухаалаг гар утас, телевизорын зах зээлд тэргүүлэх байр суурьтай болгож, амжилтанд хүргэсэн хэмээн үнэлдэг.
Одоогоор Samsung Electronics дэлхийн зах зээлд 93 сая гар утас худалдаалсан хэмээх тооцоо байдаг ба энэ Nokia компанийн амжилтыг эвдсэн тоо юм.
Шинэ захирал Kwon oh Hyun-ыг өмнө нь тус компанийн дэд захирлын албан тушаалыг хашиж байсан бизнесийн арвин туршлагатай хүн хэмээн Samsung-ын албан ёсны мэдэгдэлд дурьджээ.
Н.НАРАН