“Хүчит шонхор” худалдааны төвд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн биед халдсан хэрэг өнөөдөр гарчээ. 60 орчим насны нэгэн эрэгтэй цагдаагийн алба хаагчийн хэвлийн тус газарт хутгалж гэмтээсэн байна. Хүнд гэмтсэн цагдааг ГССҮТ-д эхлээд хүргэсэн ч Цэргийн нэгдсэн госпиталд шилжүүлэхээр болсон байна.
О.СЭР