Эрүүл мэндийн яамны “Мэдээлэл сургалтын төв”-д “Эрүүл мэнд-Эрхэм баян” цуврал хэлэлцүүлгийн хаалт өнөөдөр боллоо. Уг хэлэлцүүлгийг ЭМЯ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гаригт 16-18 цагийн хооронд зохион байгуулж байсан юм. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйлсэд эрдэмтэн мэргэд болон энгийн ард иргэдийн санал бодлыг сонсч, цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхэд цуврал хэлэлцүүлгийн зорилго оршиж буй.
Д.ЖАРГАЛ