
Малайзын хамгийн том хөрөнгө оруулагч корпораци “Genting Berhad” Азийн казиногийн зах зээлд ноёрхлоо тогтоохын тулд “Las Vegas Sands” болон and “MGM Resorts” зэрэг корпорациудтай өрсөлдөж, Япон, БНСУ болон Монголын гадаад зах зээлийг сонирхож эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тус корпораци гадаад зээлийн зах зээлд хөрөнгө оруулахаар их хэмжээний хөрөнгө босгож байгаа бөгөөд Австралийн “Echo Entertainment” дахь эзэмшлийн хувьцаагаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
“Genting Berhad” нь Засгийн газрын болон корпорацийн бонд, орд газруудын лицензийн өрийг худалдан авч, худалдаалдаг юм. Ямартай ч “Ройтерс”-ын мэдээлснээс үзвэл, Азийн мөрийтэй тоглоомын бизнесийн хоёр дахь том групп болох “Genting Berhad” өөрийн зах зээл дэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, олон улсад хүч сорихоор төлөвлөж байгаа бололтой. Тус групп нь Куала Лумпурын ойролцоох казиногийн цогцолбор болон Сингапур дахь Сентоза аялал жуулчлалын цогцолборыг эзэмшдэг юм.
Н.ЭНХ