Эрчүүд бие засангаа гитар тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Эрчүүд бие засангаа гитар тоглоно

Бразильд Guitar Pee нэртэй гитаран хэлбэртэй, босоо суултуур бүтээжээ. Үнэхээр хөгжилтэй энэхүү бүтээгдэхүүний  доод хэсэгт гитарын чавхдасуудыг унжсан байрлалаар байрлуулсан ба чавхдасуудыг хөдөлгөх үед цахилгаан гитар тоглогдох ажээ.

Бие засч дууссаны дараа та усаа татах товчийг дарахад таны тоглосон аяыг хадгалж, танд тусгай код өгөх аж. Уг кодыг ашиглан www.guitarpee.com сайтаас та өөрийн тоглосон аяа дахин сонсох боломжтой юм.

Одоогоор энэхүү гитарт босоо суултуур нь  Бразилийн Сао Пауло хотын цөөн баруудад байгаа бөгөөд удахгүй олноор худалдаалж эхлэх ажээ.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ. 

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж