Японы эдийн засаг эрсдэлтэй бүсэд байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Японы эдийн засаг эрсдэлтэй бүсэд байна

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Японы эдийн засаг эрсдэлтэй бүсэд байна

Цаасан дээр Японы санхүүгийн нөхцөл байдал аймшигтай харагдаж байна гэж Их Британийн “Business Times Online” сэтгүүл бичиж байна. Зарим хэмжүүрээр үзвэл Японы эдийн засаг Грекийнхээс ч дор, ямар ч тодорхой гарах гарцгүй харагдаж байна. Засгийн газрын нийт өр нь ДНБ-нийхээ 200 хувьтай бараг тэнцэх гэж байна. Цэвэр өр нь ДНБ-ний 100 хувьтай тэнцэж байна гэдэг нь туйлын эрсдэлтэй нөхцөл. Үүн дээр Японд дифляц удаан хугацаагаар үргэлжилж байгаа, хүн ам нь хөгширч байгаа зэрэг хүчин зүйлүүд тийм ч таатай харагдахгүй байсаар.

Японы эдийн засагчид Грекийн хямрал хэрхэн Европын эдийн засагт нөлөөлж, еврогоор дамжуулан дэлхийн бусад улс орнуудын эдийн засагт нөлөөлж байгааг ажиглаж байна. Хэрвээ дэлхийн хоёр дахь том эдийн засаг хямралд орвол ямар асуудал үүсэх вэ? Гэсэн ч нэг хачирхалтай зүйл бол хэдийгээр өрөнд маш их баригдсан хэдий ч Японы эдийн засаг олон улсын зээлийн хямралд тэр бүр автаад байдаггүй. Японы засгийн газрын бондын хүү одоо ч гэсэн маш бага байгаа бөгөөд Японы төв банкны бодлогын хүү ч бага хэвээр байсаар байна. Грекээс ялгаатай нь Японы засгийн газар их зээлтэй хэдий ч Японы бондын дийлэнхийг гадны компаниуд биш харин Японы том санхүүгийн бүлгүүд эзэмшдэг. Тиймээс энэ нөхцөл байдал Японы санхүүгийн одоогийн байдалд яаж нөлөөлөх нь тодорхойгүй байна.

Т.Бадрах

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

huslee shiwney 2010-05-11 182.160.4.105

GERELT ZUL urguh yslol 5 sariin 27nd tuw tsengeldehd boloh gej bn ene jil 6000 hun oroltsuulahaar bolson tul erthen urilgaa awaarai

teneg baagiinuudaa 2010-05-11 59.85.226.193

Teneg baagiinuudaa Grekiin neg hynii tsalingaas Japanii neg hynii tsalin asar ondor baidag herev iim ondor ediin zasgiin ergelttei oron Grek shig hyamarald orvol delhii niiteeree bas negen tom hyamarald orj bolzoshgyi gej yaria bizdee

уншигч 2010-05-11 203.91.114.3

японд гуйлгачин байдаг л байх гэхдээ тэд Монголд очиж \nтэнэгтэхгүй байх аа Энд тэдэнтэй тэдэнгүй өчнөөн гуйлгачин байна тэндхийн гуйлгачин манайхаас их өөр л дөө гэхдээ тэдний тусламжаар ирсэн автобусанд чи суугаад чиний хүүхэд тэдний тусламжаар баригдсан өргөтгөл сургуульд сурдаг гэдгийг мэддэг үү\nудахгүй тэдний барьсан гүүрээр чи гарах л болно \nТэгэхгүй байхыг чинь харах юм сан

Зочин 2010-05-11 202.179.13.203

ЯПОН ВИЗГҮЙ БОЛСОН ХЭДЭН МЯНГАН ГУЙЛГАЧИН ОРЖ ИРНЭ ДЭЭ БИТГИЙ ТЭГЭЭД ЭРЧҮҮД НЬ ХӨЛӨӨ ХУГАЛААД ЭМС НЬ ӨВРӨӨ ДЭЛГЭЭД БАЙГААРАЙ ДАА ТЭД ЧИНЬ ТА НАРААС ЯДУУ ШҮҮ ДЭЭР НЬ НОВШНУУД АТОМДУУЛЖ БАЙХДАА ТААРСАН ХОГ