Олимпийн эв санааны нэгдлийн хорооны даргыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Олимпийн эв санааны нэгдлийн хорооны даргыг томиллоо

Олон улсын олимпийн хорооны хамгийн чухал байнгын хороодын нэг Олимпийн эв санааны нэгдлийн хорооны даргаар Кувейтийн иргэн Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах томилогдлоо. 1981 оноос хойш Үндэсний олимпийн хороодын холбооны Ерөнхийлөгч болон энэхүү комиссийн даргаар хүчин зүтгэсэн Мексикийн иргэн Рана Вазкес өнгөрсөн 4 сард ажлаа өгсөн бөгөөд түүний суудлыг Азийн олимпийн зөвлөлийн Ерөнхийлөгч Кувейтийн шейх авсан билээ. Олон улсын олимпийн эв санааны нэгдэл нь ОУОХ-ны гишүүн орнуудад сургалт, төслүүд хэрэгжүүлдэг хамгийн том байгууллага юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж