Дэлхийн эдийн засаг өнгөрөгч долоо хоногт

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засаг өнгөрөгч долоо хоногт

Хятадад 2008 оноос хойш анх удаа зээлийн хүү буурсанд АНУ-ын Холбооны нөөцийн банкны дарга Бэн Бернанке ихэд болгоомжилж байгаагаа саяхан мэдэгдсэн билээ. Тэр даруй Азийн хувьцаа дөрөвдүгээр сарын өсөлтөөсөө уруудан, еврогийн ханш суларч, газрын тосны үнэ дахин доошилсон байна.

Ази Номхон далайн орнуудын хувьцааны үзүүлэлт Токио хотод нэг хувиар унаж, энэ долоо хоногт үзүүлсэн өсөлтийнхөө тал хувийг баллуурдсан бол Японы Никкей 225 хувьцааны дундаж үзүүлэлт 1.6 хувиар урууджээ. Харин Стандарт&Пүүрс 500 фьючр үзүүлэлт 0.4 хувийг алдаж, евро мөнгөн тэмдэгт 0.3 хувиар суларсан байна. Харин газрын тос Нью Йоркийн бирж дээр 2.1 хувиар дахин унасан нь сүүлийн 13 жилд үзэгдээгүй хамгийн удаан буюу зургаан долоо хоног үргэлжилсэн доогуур ханш болж байна. Үүний зэрэгцээ Стандарт&Пүүрс агентлагийн гаргадаг 24 нэр төрлийн таваарын нэгдсэн үзүүлэлт 1.3 хувиар буурчээ.

Таваарын зах зээл дээр зэсийн үнэ 1.7 хувь, цайр 1.2 хувь, никель 1.5 хувиар тус тус хямдарчээ. Харин газрын тосны хувьд 83.06 ам.доллар хүртлээ унасан байна. Энэ уналтыг Алжирийн эрчим хүчний сайд Юсиф Юсфи “Дэлхийн түүхий нефтийн хүрэлцээ хангалттай байгаа” хэмээн Австрийн Венна хотод түрүү долоо хоногт болж өнгөрсөн дэлхийн газрын тосны 40 гаруй хувийг хангадаг OПЕК-н орнуудын уулзалтын үеэр хэлсэн билээ.

Дэлхийд төмөр, цементийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Хятад улсын үйлдвэрлэлийн өгөөж өнгөрсөн сард энэ жилийн эхний улирал дахь үзүүлэлтээсээ  9.8 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч ойрын гурван жилд дээрх өсөлттэй эн зэрэгцэх удаашрал байгаагүй хэмээн Блүүмберг агентлагийн эдийн засгийн судалгааныхан мэдээлсэн байна.

Герман улсын экспорт өнгөрсөн гуравдугаар сард 0.8 хувиар өссөн ч улирлын чанартай ажлын өдрүүдийн өөрчлөлттэй холбогдуулан дөрөвдүгээр сард 0.7 хувиар буурсан байх магадлалтай байгааг Блүүмберг агентлагийн судалгаа харуулжээ.

Япон улсын ДНБ урьдчилсан судалгаагаар энэ оны эхний улиралд 4.1 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байсан ч 4.7 хувиар өссөн байна. Харин Блүүмберг агентлагийн эдийн засагчид дээрх өсөлтийг 4.5 хувь байна хэмээн таамаглаж байсан билээ.

Б.Энхцэцэг

Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж