Роберт Паттинсоны гол дүрд нь тоглосон “Cosmopolis” нэртэй кино өнөөдөр Их Британид нээлтээ хийлээ. Энэ киног Канадын кино зохиолч, жүжигчин, Дэвид Кроненберг найруулжээ. Кино зохиолыг өнгөрсөн тавдугаар сард Каннын кино наадмын “Алтан далд мод” шагналд нэр дэвшигч Дон Делилло бичсэн байна. Энэ кинонд Францын жүжигчин Жюльет Бинош, Америкийн жүжигчин Пол Жиаматти, Английн жүжигчин Саманта Мортон нар тогложээ. Английн 26 настай жүжигчин, загвар өмсөгч, хөгжимчин, продюсор Роберт Паттинсон “Cosmopolis” кинонд “Twilight” киноны дүрээс огт өөр буюу Уолл-стрит гудамжны Эрик Паркер хэмээх тэрбумтны дүрд тоглосон байна.
Паттинсон “Дахин давтагдахгүй кино хийх сайхан шүү” гэж ярьжээ. Сурвалжлагч түүнээс “Twilight” киноны шүтэн бишрэгчид киноны талаар юу гэх бол гэж асуухад “Шүтэн бишрэгчдийн маань ихэнхид нь энэ кино таалагдах байх. Зарим шүтэн бишрэгчид маань намайг зөвхөн цус сорогчийн дүрд тоглохыг хүсдэг. Гэхдээ ихэнхи нь нэг л дүрд дахин дахин тоглуулахыг хүсдэггүй. Тиймээс тэдэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. “Cosmopolis” кино нь түүний “Twilight” киноноос хойшхи анхны кино юм байна.