Токио хот 150 мянган ажлын байр бий болгоно

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Токио хот 150 мянган ажлын байр бий болгоно

2020 оны олимпийн наадамд нэр дэвшиж буй Токио хот хэрвээ зохион байгуулах аваас Японы улсын эдийн засагт томоохон өсөлт гарахыг судалгааны үндсэн дээр гаргажээ. Нэр дэвших комисс удирдан явуулсан энэхүү судалгааны дүнд эдийн засагт 37,9 тэрбум ам.долларын өсөлт гарах бол ажлын байр 150,000-аар нэмэгдэх гэнэ. Нэр дэвших хорооны дарга Масато Мизуно “Энэхүү эдийн засгийн өсөлт нь зөвхөн Токиод бус улс орон даяар, бүр олон улсын эдийн засагт нөлөөлнө. Ялангуяа өнгөрсөн жил байгалийн гамшигт нэрвэгдсэн хойд хэсгийн эдийн засагт чухал нөлөөтэй” гэжээ.

Токио хот нь 1964 онд олимпийн наадмыг зохион байгуулж байсан бөгөөд түүнд зориулан хурдны галт тэрэг (шинкансе) ашиглалтанд оруулж байв. 2016 оны олимпийн наадмын төлөө нэрээ дэвшүүлсэн ч Рио де Жанейро, Мадридийн дараа гуравт орсон юм.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж