“Хоггүй Улаанбаатар” аяныг дүгнэнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

“Хоггүй Улаанбаатар” аяныг дүгнэнэ

Нийслэлийн Засаг даргын Захирамжаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 01 хүртэлх хугацаанд өрнүүлсэн “Хоггүй Улаанбаатар” аяныг энэ долоо хоногт дүгнэх аж. Аяны хүрээнд 111 цэгт буй 176,000 м2 хур хог цэвэрлэх ажлыг 70 гаруй хувьтай биелүүлсэн байна. Сүхбаатар дүүргээс бусад дүүргүүд төлөвлөсөн ажлаа хараахан дуусаагүй байгаа тул энэ долоо хоногт бусад дүүргүүдийн ажлыг дуусгаж, зургадугаар сарын 18 гэхэд “Хоггүй Улаанбаатар” аяныг дүгнэнэ гэдгийг Захирагчийн ажлын албанаас анхаарууллаа.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж