НЦГ-ын нээлттэй өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

НЦГ-ын нээлттэй өдөрлөг боллоо

Нийслэлийн цагдаагийн газраас “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 8-нд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачуурт тосгоноос эхэлсэн байна. Арга хэмжээний үеэр тус тосгоны иргэдэд цагдаа олон нийтийн сургалт, соёлын төвийн уран бүтээлчид болон ЦЕГ-ын харъяа “Сүлд чуулга”, Цагдаагийн алба хаагчдаас урлагийн тоглолтоор бэлэг барьжээ. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл ханамжийн байдалд судалгаа хийн, үнэнэлэлт дүгнэлт өгөхөөр Нийслэлийн цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн баг ажиллаж, иргэдээс санал асуулга авч ажилласан байна. Уг арга хэмжээ зургадугаар сарын 9-нд Хан-Уул дүүргийн 12-р хороо буюу Биокомбинатад үргэлжлэв. Мөн цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад анхаарах асуудал, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг нээлттэй хүлээн авч ажиллалаа гэж Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж