Мэргэжилтнүүд “Технологийн хувьд гар утасны яриаг дундаас нь сонсох боломж хэдийн бий болсон хэдийч иргэдийн утсан харилцааны сүлжээнд хууль бусаар халдаж, яриаг дундаас нь хэн нэг этгээд сонсож байгааг мэдэх техникийн боломж нь одоогоор байхгүй” хэмээн ярьдаг. Харин би саяхан интернетээр мэдээлэл судалж байтал youtube-ээр ийм нэгэн видео мэдээг олж үзлээ их сонин л юм… Та бүхэн таны нууцыг хэрхэн хамгаалагдаж байгаа талаар сонирхвол ЭНД дарж үзнэ үү.
Харилцаа холбооны тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлт, тодруулбал Харилцаа холбооны компаниудад чагнадаг төхөөрөмж суурилуулах, ийм төхөөрөмжгүй тохиолдолд техникийн бүрдэлгүй гэж үзэж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь хураах тухай хуулийн төслийг өнгөрсөн дөрвөн жилийн сонгуульт хугацаанд Засгийн газраас УИХ-д оруулж ирж байсан ч өнөөдрийг хүртэл огт дэмжлэг аваагүй байсаар дараагийн ээлжит сонгуультай учирлаа. Манай цахилгаан холбооны салбарт GSM систем дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг компаниуд олон бий ч энэ салбарынхны үздэгээр уг технологи нууцлалын хувьд хэрэглэгчийн яриаг гаднаас нь хэн нэгэн сонсох боломж маш бага бөгөөд зөвхөн эзэнд нь яриаг хүргэдэг онцлогтой хэмээн тайлбарладаг. Магадгүй ирэх жилүүдэд гар утасны ярианы нууцлалыг хангах талдээр технологийн олон шийдлүүд гарах байх. Гэвч өнөөдөр та бидний нууцалдагдах, хувийн болон гэр бүлийн нэр хүндийг унагах асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс гар утасны оператораа сонгохдоо хувийн нууцыг хуулийн хүрээнд хэрхэн хангаж чадах вэ гэдгийг нь харж, харьцуулах шаардлагтай юм шиг санагдаж байгаагаа уншигч тантай хуваалцлаа.