
Та шүдээ угаасныхаа дараа амаа зайлах гэж багагүй хугацаа зарцуулдаг байх, харин энэхүү шүдний сойзыг сонгосноор та энэ бяцхан асуудлаас ангижрах болно.
Энэхүү шүдний сойз нь урд хэсэгтээ ус оруулах хэсэгтэй бөгөөд та крантныхаа доор сойзоо барьж ус оруулснаар тэрхүү ус нь таны сойзны дээд хэсгээр дээш гарах болно.
Ингэснээр та илүү хялбар замаар амаа зайлах боломжтой болж байна. Уг сойзны толгойн хэсгийг шинээр сольж болдог тул удаан хугацаагаар хэрэглэх боломжтой аж.
Amron компанийн The Rinser нэртэй уг сойз нь 22 ам долларын үнэтэйгээр зарагдаж байгаа ажээ.
Т.МӨНХТҮВШИН