Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Канадын Гран При тэмцээнд гайхалтай ялалт байгуулсан Формула 1-ийн нисэгч Льюс Хамилтоныг үзэсгэлэнт найз бүсгүй Николь нь хэдэн мянган үзэгчдийн өмнө халуун үнсэлтээр шагнажээ. Гран При тэмцээний үеэр өрсөлдөгчид нь түүнийг ялагч болж, цом авснаас илүү  хөөрхөн найз бүсгүйтэйд нь атаархсан харц чулуудаж байсан гэнэ. Льюс Хамилтон 2009 онд Формула 1-ын аварга болж байсан билээ. Формула 1-ийн нисэгч Монтреал хотод болсон Гран При тэмцээнд найз залуугаа дэмжихээр ирсэн Николийг папаррацийн багахан арми дагаж, алхам бүрийг нь мөшгиж байсан ч тэрээр үүнийг огт анзаарсан шинжгүй байжээ. Өдгөө 33 настай Николь “X Factor”-ын шүүгч Келли Роуландын оронд ажиллахаар ITV-ийн боссуудтай 500,000 ам.долларын гэрээ байгуулсан аж. Николь Льюс нар нэг хэсэг чимээгүй хоёр тийш болсон ч удалгүй нийлсэн билээ. Николь түүнтэй гэрлэж, хүүхэдтэй болох гэж яаруулсан нь Льюст таалагдаагүй хэмээн нэг найз нь ярьсан боловч хос хоёр энэ талаар огт ам нээгээгүй билээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж