Ямар ROM танд хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Ямар ROM танд хэрэгтэй вэ?

Танд хэрэглээний хувьд гаргасан диаграммыг толилуулж байна:

  • Жирийн тооцоолол (шивэх /интернэтэд холбогдох): ямар ч CD эсвэл DVD
  • Хөгжим сонирхогч болон дууны CD бичих: CD-RW 48x түүнээс дээш 
  • Жирийн компьютер+кино үзэх: DVD-ROM 
  • Тоглоом тоглох: CD-RW Combo 48x түүнээс дээш
  • Янз бүрийн үйлдэл: CD-RW Combo 48x түүнээс дээш
  • Дижитал кино бичих: DVD+/-RW 16x түүнээс дээш

Энэ бол зөвхөн хамгийн бага зөвлөх юм. Ер нь сүүлийн үед DVD бичигч бараг CD бичигчийн үнээр зарагдаж байгаа нь баярлууштай хэрэг юм. Ер нь тэгээд ирээдүйд жирийн CD-ROM олдох нь ховордох шинжтэй байгаа гэхэд хилсдэхгүй.

Жирийн хэрэглээ

Ерөнхийдөө материал шивэх, интернэтэд орох, DVD кино үзэх, хөгжим сонсох гэх мэт зүйлд хэрэглэх бол энэ ангилалд орно. Харин 3D буюу 3-н хэмжээст аливаа зүйлтэй ажиллахгүй. Энэ ангиллын видео картын бүх төрөл таарна гэж хэлэхэд болно. 1280х1024 нягтралыг 85MHz refresh rate(секундэд компьютерийн дэлгэц шинэчлэгдэх тоо)-тэйгээр үзүүлж чадах ямар ч видео карт тохирно.

График дизайн

Видео бичлэг тасдаж янзлах болон график дизайнтай ажиллах хүнд зарим нэгэн нэмэлт боломжтой видео карт хэрэгтэй болно. График дизайнд хэрэглэх бол дэлгэцийн нягтрал сайн байх хэрэгтэй. Сүүлийн үеийн маш олон дэлгэц 1600х1200 нягтралыг үзүүлж чаддаг нь илүү их нарийн зүйлсийг харах боломжийг олгоно. Бас нэг нэмэлт боломж нь олон дэлгэц ашиглаж болох байвал ямар вэ? Энэ нь 2 дэлгэцийг нэг график ажлын дэлгэц болгон ашиглах боломжтой юм.

Харин видео бичлэгтэй ажиллах хүмүүсийн хувьд хамгийн түрүүнд video-in/video-out буюу VIVO түлхүүр нэмэлт боломж байх нь тодорхой. Энэ нь телевиз болон VHS кассетаас гарах аналоги видеог компьютер луу тоон дохио болгон бичлэгийн эх үүсвэр болно. Хэрвээ видео картад энэхүү нэмэлт боломж байхгүй бол нэг их санаагаа чилээсний хэрэггүй. Энэ боломжийг гадаад төхөөрөмжийн тусламжтайгаар бий болгож болдог.

Хөнгөн тоглоом

Тоглоомын тухай ярих үед 3-н хэмжээсийн талаар ярих хэрэгтэй болно. Solitaire Tetris гэх мэтийн тоглоомууд 3-н хэмжээсийг хэрэглэдэггүй учраас ямар ч график картан дээр ажиллаж чадна. Хэрвээ чи 3-н хэмжээст тоглох гэж байгаа бол тэрхүү тоглоомын эргэн тойрны орчин болон үйл явдлыг үзэхийн тулд энэ ангиллын график карт хэрэгтэй. Хамгийн багадаа 128МВ-ын DirectX9 график стандартыг үзүүлдэг картууд энд орно.

Хүнд тоглоом

Хэрвээ чи сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй хүчин чадал шаардах тоглоомуудыг тоглох хүсэлтэй байвал энэ ангиллын график картыг аваарай. Энэ ангиллын график картууд нь сүүлийн үеийн тоглоомуудыг асуудалгүй ажиллуулж чадахаас гадна бүх графикийн нэмэлтүүд нь идэвхтэй байдаг. Мэдээж DirectX9тэй хамгийн багадаа 256МВ график меморитой байх хэрэгтэй. Зарим сүүлийн үеийн картууд 512МВ болж өссөн бөгөөд илүү сайн нягтрал үзүүлж чадах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж