Хард диск сонгоход юуг анхаарах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Хард диск сонгоход юуг анхаарах вэ?

Хард диск Hard Drives

Хард бол багтаамж ба хурдыг илэрхийлж байдаг компьютерийн бүрэлдэхүүн хэсэг юм. Одоо үеийн хард дискнүүд багтаамжийн хувьд чамлахааргүй болсон.500GB-ийн хардтай байхад л ерөнхийдөө таарна. Гэхдээ элдэв зүйл цуглуулж хураахгүй зөвхөн Word-ын документ дээр ажиллах бол үүнээс бага ч байсан болно. Хэрвээ багтаамж нь арай л бага байвал дараа нь дахиад авчихсан ч болно хэд ч хүртэл нэмэж /2TBхүртэл/. Одоогийн хамгийн хурдтай хард 7200RPM байна. Хэрвээ та үнэхээр сайн хурдтай хард хайж байгаа бол 32МВ эсвэл 64МВ cache-тэйг нь сонгоорой. Ямар ч хард диск SATA холболтоор холбогддог.

Хард нь хамгийн амархан ойлгогддог компьютерийн нэгэн хэсэг гэхэд болно. Хурд болон хэмжээг нь мэдэж байхад л хангалттай. Бүх үйлдвэрлэгчид хардын хэмжээг GB-аар илэрхийлдэг.

Ихэнх компьютер худалдан авагчид эргэлтийн хурд 7200rpm хурдтай сонгодог. Зарим өндөр хурдтай хард эргэлтийн хурд нь 10000rpm ч байдаг. Гэхдээ 7200rpm хамгийн их хэрэглэгддэг хурдтай хард юм.

IDE ба Serial ATA

Хардын холболтын хоёр төрөл байдаг. Эдгээрийн ялгааг хүн болгон сайн мэддэггүй. Бүтээмжийн хувьд нэг их ялгаа байхгүй. Хамгийн сайн мэдэх ялгаа нь холбогч кабелиуд л юм даа. Serial ATA хард жижиг кабельтай суулгахад хялбар байдаг. IDE холболт нь мөн ATA ч гэж нэрлэгддэг.

Ямар багтаамжтай хард авахаа мэдэхгүй байгаа хүнд зөвлөхөд таны юунд хэрэглэх чинь маш чухал. өөр өөр зориулалтаар ашиглах компьютерууд янз бүрийн багтаамж шаардана. Доорхи диаграммаар ерөнхийд нь үзүүлэв.

  • Word дээр ажиллах: 160+ GB, 7200rpm
  • Web үзэж: 160+ GB, 7200rpm 
  • Амархан тоглоомтоглох: 160+ GB. 7200 rpm 
  • Musicзасаж янзладаг бол: 320+ GB, 7200 rpm 
  • Том толоом тоглох: 500+ GB, 7200 rpm 
  • График ажил хийдэг бол: 1024+ GB, 7200 rpm 
  • Video засаж янзладаг бол: 2000+ GB, 7200 rpm

Энэхүү диаграммыг ашиглан ямар хэмжээтэй хард авахаа шийдэж чадна гэж найдаж байна. Багтаамжийн хувьд илүү их ч байсан болно гэдгийг анхаараарай.

Serial ATA

Хардны холболтын Дараагийн үе

Персональ компьютерийн Хард драйв буюу хадгалах төхөөрөмжийн холболт нь 10-н жилийн өмнө IDE буюу ATA-г стандарт болгон хэрэглэж байсан. Ингэж хэрэглэж байхдаа маш их шалгуураар орж гарч ирсэн юм. Үүний эцэст түүний шалгуурууд дээр үндэслэн шинэ Serial ATA холболтыг үйлдвэрлэн одоо хэрэглэгч бид хэрэглэж байгаа билээ. Ингээд шинэ Serial ATA болон хуучин ATA-г хооронд нь харьцуулж үзэцгээе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж