Jimmy Choo урласан гутлаа үнэгүй өгнө

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Jimmy Choo урласан гутлаа үнэгүй өгнө

Гутлын нэрт дизайнер Jimmy Choo нэгэн сонирхолтой уралдаан зарлажээ. Тэрбээр саяхан шинэ загварын спорт гутал гаргасан бөгөөд уг брэндийнхээ зар сурталчилгааг ийнхүү өвөрмөц шийдлээр хийхээр болсон байна.
“CatchAChoo” хэмээх энэхүү уралдаан нь Twitter,  Facebook зэрэг сайтуудаар дамжуулан зарлагдсан ба ялагч нь нэрт дизайнерийн урласан гутлыг үнэгүй авах эрхтэй болох аж.
Өөрийн сайтаараа дамжуулан гудманд тавьсан өөрийн нэр бүхий барааны уутны зургийг гаргах бөгөөд хамгийн түрүүнд уг зургийг авсан байрлалыг зөв таасан хүн ялагчаар тодрох аж. Лондонгийн талаар мэдлэг өндөртэй хүн бүр үүнд оролцож, ялагчаар тодрох боломжтой гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж