Нүдний эргэн тойрны арьс арчилгаа

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Нүдний эргэн тойрны арьс арчилгаа


 Нүдний эргэн тойрны арьс нь нүүрний бусад хэсгийнхтэй харьцуулахад хамаагүй нимгэн, эмзэг байдаг. Түүнээс гадна тос ялгаруулах булчирхайгүй, арьсыг чангалж байдаг булчин, шөрмөс цөөтэй. Энэ бүхэн дээр чи үргэлж инээж, нүдээ ирмэн эргэн тойрных нь арьсыг байнгын хөдөлгөөнд оруулдгийг нэмбэл онцгой нөхцөлд байдаг гэдгийг нь төвөггүй ойлгох биз. Чамайг том болоход анхны үрчлээ нүдийг чинь л тойрон үүсдэг. Мэдээжээр чи аль болох удаан хугацаагаар залуу сайхан харагдахыг хүснэ биз дээ? Үрчлээг аль болох хожим үүсгэхийн тулд нүднийхээ эргэн тойрны арьсанд тос түрхэж бай. Өглөө орой бүр нүүрээ угаасны дараа тосоо хөнгөн товшиж түрхээд шингэтэл нь гурван минут орчим хүлээнэ. Үүний дараа арьсан дээр үлдсэнийг нь хөвөн, салфеткаар болгоомжтой арчиж авна. Тосыг гүйцэд шингэсний дараа л будаж болно.

Зовхи улайсан тохиолдолд үрэвслийн эсрэг тос түрхэж болохгүй. Учир нь найрлаганд нь хуурайшуулах үйлчилгэәтэй бодис орсон байдаг. Ердийн тос түрхэхәд л хангалттай. Суурь бүтээгдэхүүнийг түрхэгчээр биш хурууныхаа өндгөөр зөөлхөн товшиж түрхдэг. Будгийг хэзээ ч ширүүн үрж арилгаж болохгүй. Зөөлхөн арчих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж