МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчидтэй уулзах үеэр МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийнхэн зарим нэр дэвшигчдийг нь СЕХ хассан асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана гэдгээ мэдэгдсэн. Тус эвслээс УИХ-д нэр дэвшээд байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, хуульч, академич С.Нарангэрэл, МУИС-ийн багш доктор С.Авирмэд, Э.Батшугар нарын зэрэг хүмүүсийг СЕХ бүртгэхээс татгалзсан юм. Уг асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гарган өнөөдөр 11.00 цагаас хуульч Э.Эрдэнэжамъян, хөдөлмөрийн баатар З.Ойдов, доктор С.Авирмэд нар өөрсдийн биеэр Цэцэд хүргэж өгчээ.
Д.ОЮУН