Рунигийн хиймэл үс асуудал дагуулав

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Рунигийн хиймэл үс асуудал дагуулав

Английн “Манчестер Юнайтед” клубын хөлбөмбөгч Уэйн Рунигийн 30,000 фунт стирлингийн үнэтэй хиймэл үс нь дахин шингэрч эхэлжээ. Манюгийн гол тоглогчдын нэг ердөө жилийн өмнө халзан толгойдоо хиймэл үс шилжүүлэн суулгасан билээ. Гэвч Руни үнэтэй хийлгэсэн хиймэл үсээрээ удаан гангарч чадахгүй бололтой. Манюгийн тоглогчийг хиймэл үс хийлгэснээс хойш 30,000 фунт стирлингийн үнэтэй үс Твиттер хэрэглэгчдийн ярианы гол сэдэв болсон юм. Шүтэн бишрэгчид нь түүнийг яагаад хиймэл үс хийлгэх болсныг хамгийн их ойлгож байгаа бөгөөд чанаргүй хиймэл үс хийсэн газраас мөнгөө буцааж авах нь зүйтэй гэж зөвлөж байгаа гэнэ. Гэвч Рунид үс шилжүүлэн суулгасан Лондоны эмнэлэг хэдэн сарын баталгаат хугацаа олгосон нь тодорхойгүй байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж