ААШТ-д Тайландын тамирчин түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

ААШТ-д Тайландын тамирчин түрүүлэв

Азийн мотоциклийн холбооны аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь гараа өнгөрөгч амралтын өдрөөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо боллоо. 85сс, 125сс болон ахмадын гэсэн гурван ангиллаар зохион байгуулсан тус тэмцээнд шар тивийн есөн орны 37 тамирчин өрсөлдсөн юм.

85 сс ангилалд найман мотоцикльч өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин Б.Мөнхболор түрүүлж, Филиппиний М.Полирис, ОХУ-ын М.Шохоров нар удаалжээ. Б.Мөнхболорын тухайд нийслэлийн I дунд сургуулийн IX ангийн сурагч, “ирээдүйн Халиука” гэгдэж буй авьяаслаг тамирчин юм.

Харин ахмадын ангилалд ОХУ-ын тамирчин Юрий Поликаров тэргүүлсэн байна.

Уралдааны 125сс ангилалд Тайландын тамирчин Турбо түрүүлж, удаахь байрт Японы Т.Созокихи, ОХУ-ын Андрей Голушков нар шалгарчээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж