Алаг нүдэн… шавьжны макро зураг

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Алаг нүдэн… шавьжны макро зураг

“Макро донтон”… Чухам ингэж авьяаслаг гэрэл зурагчин Шикхей Го өөрийгөө тодорхойлдог. Өөрийн төрсөн арал Батамын ургамал амьтан хийгээд байгалийн үзэмжийн гайхамшигтай цуврал зураг дотор нь, мөн яст мэлхий, гүрвэл, шувуудын зуу зуун зураг дотор нь шавьжны макро фото бүхий багц бүтээл нь нэлээн онцгой байр суурь эзлэнэ.

Эдгээр нь ховсдохын зэрэгцээ алмайруулж, айлгахын зэрэгцээ бишрүүлдэг… Зөгий, ялаа, соно зэрэг синга фоточны дуранд өртсөн шавьжнуудын асар том, аварга торлог нүднүүд… Хэрэв шавьжинд сэтгэл гэж байдаг бол тэр нь энэхүү нарийн торгон төмөр утсаар хэрсэн “толинд” тусгалаа олсныг нь бүрэн дүүрэн харж болмоор…

Шикхей Го амьд байгаль, тодруулбал, амьтны аймгийн гэрэл зургаараа нэрд гарсан уран бүтээлч. Зөвхөн шавьж биш могой, аварга гүрвэл, мэлхий, хэрэм гэсэн түг түмэн адгуус түүний фото бууны овоо хараанд өртөж байсан. Го-гийн олон зураг тэмцээн наадамд түрүүлж, National Geographic-ийн долоо хоногийн шилдгээр шалгарч байсан билээ.

Урлаачийн бусад ажилтай сайтан дээрээс нь танилцаж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж