Хьюстоны ээж шүүмжлэлд өртжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Хьюстоны ээж шүүмжлэлд өртжээ

Дуучин Уитни Хьюстоны ээж Цисси “Охиныхоо үхлээр мөнгө олж байна” гэх шүүмжлэлд өртөх болжээ. Тэрбээр саяхан дуучны тайзны ар дахь амьдрал, ээдрээтэй он жилүүдийн талаар ном бичүүлэхээр хэвлэлийн компанитай хэдэн сая ам.долларын гэрээ байгуулсан байгаа. Цисси өнгөрсөн долоо хоногт “Harper Collins” хэвлэлийн компанид “Грэммийн шагналт охиныхоо тухай хэний ч сонсоогүй түүхийг өгүүлж, шүтэн бишрэгчдэд нь гэнэтийн бэлэг барина” хэмээн мэдэгдсэн юм. Гэтэл түүний энэ шийдвэр гэр бүлийнхэнд ч таалагдахгүй байгаа гэнэ. Дуучинтай ойр дотно байсан нэгэн “Цисси өөрийгөө дэлхий дээрх хамгийн сайн ээж байсан юм шиг ярина биз. Харамсалтай нь хэзээ ч тийм байгаагүй” хэмээн ярьжээ. Номонд нэр ч өгч амжаагүй байгаа бөгөөд Цисс энэ долоо хоногоос ном бичүүлэх ажлаа эхлэхээр төлөвлөж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж