“Commonwealth” банк энэхүү үнийн тооцооллоо бууруулсан шалтгаанаа бүтээгдэхүүний нийлүүлэлт эрэлтийн эрчмээсээ хурдацтайгаар өсч буйтай холбон тайлбарлажээ. Үүнд Австрали, Монгол, Мозамбик, Хятадын Шанси мужийн нүүрсний олборлолтын өсөлт голлон нөлөөлөх ажээ. Түүнчлэн гангийн үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт тооцоолж байснаас арай удаан байгаатай мөн уялдуулжээ. Гэхдээ цаашид Хятад, Энэтхэг улс коксжих нүүрсний эрэлтийг нэмэгдүүлсээр байхыг тус банк тайландаа мөн онцолжээ. “Commonwealth” банкны тооцоолж буйгаар энэ жил Хятадын гангийн үйлдвэрлэл өнгөрсөн оныхтой харьцуулахад 2-4 хувиар нэмэгдэх ажээ. Энэ жилийн дөрөвдүгээр улирлын хувьд Австралийн коксжих нүүрсний үнэ 215-220 ам.доллар/тонн байх төлөвтэй байна.
Б.Төгс