Казакстанд Риддер хотын нэгэн сургуулийн төгсөгчөөс 11 метр урт “ши-пи” буюу “шпаргалк” илрүүлсэн тухай казакстаны Zakon.kz портал мэдээллээ.
Цаасан туузан дээр Үндэсний Нэгдсэн Тестэд (ҮНТ) багтсан хичээлүүдээр 25 мянган хариултыг бичсэн байжээ. Ийм урт “ши-пи”-г сурагч цаас нааж хийсэн байна.
Төгсөгч гэхдээ энэ шпаргалкыг ашиглаж чадаагүй нь тодорхой байгаа юм. Гэсэн ч хяналтын хорооныхон “ши-пи”-г зөвхөн шалгалтын үеэр л илрүүлж чадсан бөгөөд нямбай нугалсан урт цаасыг сурагч мэдэгдэлгүй авч орж чаджээ.
Дээрх үйл явдал Риддер хотын боловсролын хэлтсийн дарга Болатжан Ускенбаевыг ихэд гонсойлгосон байна. Тэрээр мөнөөх сурагчийг хирэндээ л бэлдсэн байна, “энэ бас хөдөлмөр шүү” гэж онцолжээ.
Казакстанд ҮНТ 6-р сарын эхээр болдог юм. Энэ нь зөвхөн сургууль төгссөн эцсийн дүн болоод зогсохгүй аль нэгэн дээд сургуульд ороход хэрэглэгдэх үнэлгээ болдог байна. Тестийг математик, Казакстаны түүх, орос хэл, казак хэл болон аль нэг сонгосон хичээл гэсэн чиглэлээр авдаг юм.
Эх сурвалж: Zakon.kz