БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдрөөс орон даяар эхэлж байна. Энэ удаагийн бүртгэлийг өнгөрсөн жилийн адил аймаг, нийслэл, сум, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс гурав хоногийн турш зохион байгуулах бөгөөд улсын хэмжээнд 10 мянган хүнийг бүртгэх ажээ.
Бүртгүүлэгч нь 18-39 настай, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй, эрүүл мэндийн хувьд өвчингүй /Элэгний В, С вирус, Сүрьеэ, БЗХӨ гэх мэт/ байх шаардлагатай аж. Харин солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг наймдугаар сарын 25, 26-нд зохион байгуулах юм байна.
Г.Даша