Өмнөд Африкт болсон дэлхийн аваргаар нээлтийн тоглолтоо Швейцарийн багтай хийж, хожигдож байсан Испанийн багийн эсрэг Антонио ди Натали /61’/ гоолдож, хоёр жилийн өмнөх түүх дахин давтагдаж магадгүй байдал бий болсон. Польшийн Гданьск хотноо болсон тоглолтын хоёрдугаар хагаст Сеск Фабрегас /64’/ богино хугацаанд тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Гурван том тэмцээнд дараалан түрүүлсэн анхны баг болохоор тэмцэж буй Испанийн баг дараагийн тоглолтоо 15-ны шөнө Ирландын багтай хийнэ. Ирландын тухайд өнгөрсөн шөнө Познань хотноо Хорватын багт 3:1 харьцаатай хожигдсоноор “С” хэсэгт сүүл мушгиж байна. Хорватын багаас Марио Манжукич /3’, 49’/ дубль хийж, Никица Елавич /43’/ гоолдсон бол Ирландын багаас Шон Сент-Лежер /19’/ өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулжээ. Ийнхүү Хорватын шигшээ хэсгээ манлайлж эхэллээ.
“С” хэсгийн дараагийн тоглолтууд 15-нд болно. 00.00 цагт Итали, Хорват, харин 02.45 цагт Испани, Ирландын шигшээ багийн хооронд болох юм.
Харин өнөөдөр Франц vs Англи, Украйн vs Шведийн багийн тоглолт болно.