БНХАУ-ын нийслэл Бээжин хотод
болж буй “Plаcido Domingo’s Operalia” залуу дуучдын олон улсын уралдаанд
манай дуучин орон орны шилдгүүдээс шигшсэн 40 уран бүтээлчийн нэгд
багтан, Бээжинг зорьсон юм. Зургадугаар сарын 5-нд болсон гуравдугаар
шатны уралдаанаас Э.Амартүвшин гавьяат шилдэг 20-ын нэг болсон бол зургадугаар сарын 8-нд болсон IV шатны шалгаруулалтаас төгсгөлийн шатанд
авьяас билгээ сойх арван уран бүтээлчийн нэгээр шалгараад байсан юм.
Тэрбээр өмнө нь дэлхийн сонгодог урлагийн олимп гэгдэх П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцож, дэд байрт шалгарч байсан. Энэ удаагийн түүний оролцсон “The Placido Domingo’s Operalia” уралдаан бол дэлхиийн бүхий л шилдэг дуурийн дуучдын мөрөөдөл болсон тэмцээн юм. Харин энэхүү алдартай уралдаанд Монголын Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин тэргүүн байрт шалгарч, дэлхийн шилдэг баритон гэдгээ харуулж чадлаа. Тийм ээ, тэр бол Монголчуудын бахархал, энэ үеийн шилдэг баритон. Дахин, дахин баяр хүргэе.