”Та нар ”Төөнөгөө” гэж таних уу? (Зурагтайгаа)”

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

”Та нар ”Төөнөгөө” гэж таних уу? (Зурагтайгаа)”

Төөнөгөө
гэдэг энэ нэр зарим хүмүүсийн хувьд тун танил нэр. Мэдэхгүй нэг нь юу
юм бол гэж гайхаж байгаа байх л даа. Би өөрийн мэдэх Төөнөгөөгийн тухай
бичихээр шийдлээ.
Бүрх
малгай толгойдоо тавьж, амьдралын эрээн бараанд бөхийгөө юу гэмээр
нуруутай, нэг гартаа тор барьж, нөгөө гартаа хүмүүсийн өгсөн хэдэн
төгрөгийг барин, хажуугаар зөрөн өнгөрөх багачуудыг өхөөрдөн дууддаг тэр
л бондгор басхүү өрөвдөлтэй ч гэмээр тэр хүн надад дэндүү танил дүр.
Жинхэнэ нэрийг нь хэн гэдэг, хаана төрсөн, яагаад ийм болсон гээд түүний
тухай би тийм ч их мэдэхгүй л дээ. Гэхдээ л намайг аав ээжийн эрх
жаахан охин байхад л тэр байсан юм. Анхандаа жаахан учир мэдэхгүй
байхдаа би ч айдаггүй л байсан байх. Жаахан томроод ирэнгүүтээ жирийн
хүн биш гээд жийрхэж эвгүйрхэх болсон ч цаанаа л дотно ч юм шиг
санагдана гээч. Бага байхын л араас минь -гүжи гүжи гээд л өхөөрддөг
байж билээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж