Испани тусламж гуйлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Испани тусламж гуйлаа

Испани банкуудын шинэчлэлтдээ зориулан санхүүгийн тусламж үзүүлэхийг албан ёсоор гуйж байгаа тухай тус орны Эдийн засгийн сайд Луис де Гиндос евро бүсийн орнуудын Сангийн сайд нартай хийсэн зөвөлгөөний дараа мэдэгдэв. Сайд тусламжийн хэмжээг тодруулж хэлсэнгүй. Бие даасан аудитийн дүгнэлтийг засаг авсны дараа хүсэлтийг албан ёсоор гаргах ажээ. Тэр нь өнөө маргаашгүй хийгдэх бололтой. 

Евро групп Испанид  маш хөнгөлөлттэй нөхцлөөр тусламж үзүүлэхэд бэлэн байна. Гэхдээ төсвийн сахилгыг чангатгах шаардлага тавихгүй гэнэ. Испанид туслах үндсэн эх сурвалжийг Европын тогтворжуулалтын механизм гаргах бөгөөд түүний хяналтыг Олон улсын валютын сан хийх гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж