Санал хураалт 23 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.06.10-нд нийтлэгдсэн

Санал хураалт 23 хувьтай байна

Гадаадад амьдарч буй монголчууд саналаа өгсөөр байна. 15.00 цагийн байдлаар 28 газарт 1024 хүн нам, эвслүүдэд саналаа өгсөн байна.

Одоогоор хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод 22 хүн санал өгөхөөс 19 хүн санал өгсөн байна. Японы Токио, Тува улсын нийслэл Кызыл,  Австралийн нийслэл Канберра, Казахстаны нийслэл Астана, Лаосын нийслэл Вьентян,  Хонконг болон Хөх хотуудад санал өгөх ажиллагаа 50-иас дээш хувьтай байгаа юм байна.   

Сөүл хотод хамгийн их санал буюу 522 хүн санал өгөхөөс 166,  БНХАУ-ын Эрээн хотод 58, Токиод 40, Эрхүү хотод 200,  Улаан-Үд хотод 208 хүн бүртгүүлснээс 90, Бээжинд 207 хүн өгөхөөс 87, Хөх хотод 96 хүн тус тус саналаа өгөөд байгаа аж. ОХУ-ын Эрхүү хотод амьдардаг монголчууд идэвхитэй оролцож байна гэж албаныхан мэдээллээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж