Робин Гиббийг эцсийн замд нь үджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.10-нд нийтлэгдсэн

Робин Гиббийг эцсийн замд нь үджээ

“Bee Gees” хамтлагийн дуучин Робин Гиббийг гэр бүлийнхэн, найз нөхөд нь өчигдөр эцсийн замд нь үджээ.

Харин түүний эхнэр Двина нөхрийнхөө нууц амрагийг салах ёс гүйцэтгэхээр очихыг хориглосон аж. Гэвч Робин Гиббийн нууц амраг, түүний гэрийн үйлчлэгч байсан бүсгүй оршуулгын үеэр хүүхдээ тэврэн холоос ажиглан зогсч байсан бөгөөд түүнтэй нууцаар салах ёс гүйцэтгэсэн гэнэ.

Робин Гиббтэй салах ёс гүйцэтгэх ёслол дуучны төрөлх хот Оксфордшир, Тейм хотод болсон аж. Гэр бүлийнхэн нь түүнтэй гэгээн Мэрийн сүмд салах ёс гүйцэтгэсний дараа оршуулсан байна.

Робин Гибб гэрийн үйлчлэгчтэйгээ олон жил амрагийн харьцаатай байжээ. Гурван жилийн өмнө бүсгүй дуучнаас жирэмсэн болоход эхнэр нь түүнийг хөөж явуулсан бөгөөд үзэн яддагаа нуудаггүй гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж