“The Twilight” киноны од Роберт Паттинсоныг Их Британийн ирээдүйтэй залуу жүжигчдийн нэг гэдэг. Гэвч Холливудад түүний төрөлх англи аялга нь гологдож байгаа гэнэ. Лос Анжелест ихэнх цагаа өнгөрүүлж буй 26 настай жүжигчин залуу аялгаа засахаар хичээлд суухаас өөр аргагүй болсон сурагтай. Учир нь тэрбээр “Bel Ami” хэмээх кинонд том дүр бүтээж байгаа бөгөөд төрөлх англи аялга нь дүрээ бүтээхэд хамгийн чухал болсон аж. Сохор зоосгүй ч хүүхнүүдийг уярааж, толгойг нь эргүүлэн амжилт олдог Казановагийн дүр бүтээж буй Роберт англи аялгаа засах дасгалжуулагч хүртэл хөлсөлж авсан гэнэ. Роберт Лондонд нэг жилийн 6,000 фунт стирлингийн төлбөртэй “Harrodian” ахлах сургуулийг төгссөн авч, төрөлх аялгаараа ярих нь түүнд яг л нүцгэн мэт эвгүй санагдах болсон гэнэ.
Н.Энх