RAM бол компьютерийн нэлээд чухал хэсгүүдийн нэг юм. Яагаад гэвэл хэрвээ таны RAM хангалттай биш бол таны компьютерийн хэсгүүд хичнээн чадалтай байлаа гээд бүрэн хүчээ гаргаж чадахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу. Өнөөдрийн техник технологи болон хэрэгцээний хувьд хамгийн багадаа 1GB багтаамжтай байх хэрэгтэй. Гэхдээ энэ бол хамгийн бага хэмжээ гэхэд болно. 4GB-ийн RAM-тай бол таны компьютер маш сайн хурдыг үзүүлж чадна. Одоогийн ихэнх компьютерт DDR2 мемори ашиглаж байгаа. Аа бас нэг юм сануулахад дараа нь меморигоо ихэсгэнэ гэсэн бодолтой авахыг сануулж байна.
Хэд байхад хангалттай вэ?
Бүх компьютерийн системийн меморины хэмжээг зөв тодорхойлоход ямар төрлийн програм хангамж ашиглах нь хамгийн чухал байдаг. Тийм учраас та хэрэгцээндээ хэрэглэх програм хангамж болон үйлдлийн системийн хайрцгийг нь аваад "minimum", "recommended" үзүүлэлтийг нь хамтад нь харах хэрэгтэй болов уу. Үүний дараа минимум үзүүлэлтээс их, recommended үзүүлэлтэд заасан хэмжээний ойролцоо, гэхдээ түүнээс багагүй хэмжээтэй мемори сонгох нь зөв. Дараагийн үзүүлсэн диаграмм нь ерөнхийдөө системийн ажиллах меморины хэмжээг заасан болно.
- Boot уншихад хамгийн багадаа: 256MB
- Үйлдэл гүйцэтгэхэд хамгийн бага: 512MB
- Ерөнхийдөө сайн: 1GB
- Ямар ч үед санаа зовох зүйлгүй: >2GB
Энэ бол сүүлийн үеийн компьютеруудад болон програм хангамжид тулгуурласан шаардлага юм. Гэхдээ энэ нь бүрэн гүйцэд шалгасан зүйл биш. Зарим үйлдлийн систем үүнээс ч их мемори шаарддаг.
Хэлбэр нь тийм чухал уу?
Системийн гүйцэтгэлд меморины хэлбэр нөлөөлөх үү? Одоо ихэвчлэн 3 төрлийн мемори хэрэглэгдэж байна. DDR2, DDR3 энэ хоёроос гадна арай түрүү үеийн RDRAM, SDRAM,DDR1байдаг. Гэвч одоо энэ хоёр мемори нь хуучирсан бөгөөд худалдаанаас гарсан гэхэд болно. Цаашилбал меморины хэлбэр бүр хурдаараа өөр байдаг.
Memory нэмэх боломжтой байх
Компьютерийн хурдыг сайжруулах хамгийн амар арга бол компьютерт мемори нэмэх юм. Гэхдээ сайжруулахын өмнө та өөрийн компьютерийн талаарх мэдээллийг мэдэж байж зөв тохирох мемориг авах ёстой. Та ямар төрлийн мемори хэрэглэдэг, модулийн хэмжээ болон ямар мемори таны компьютерт байгааг мэдэж байх хэрэгтэй.
Ямар хэмжээний мемори надад байгаа вэ?
Хэрхэн меморины хэмжээгээ мэдэхээ мэдэхгүй байгаа бол та дараах хэдэн алхмаар хэмжээг нь мэдэж болно. Хэрвээ та windows үйлдлийн системтэй бол Control panel-ийн System руу орж меморины хэмжээг мэдэж болно. Мөн компьютероо унтраагаад case(гаднах хайрцаг)-ыг онгойлгон хэдэн меморины үүртэй болон хэд нь сул байгааг мэдэж болно. Хэрвээ бүх үүр дүүрэн бол та бага багтаамжтайг нь аваад их багтаамжтайгаар сольж хийж болно гэхдээ адилханыг хийдэг 512MB бол 512MB, 1GB бол 1GB гэж хийнэ.
Таны компьютерт аль нь таарах вэ?
Хамгийн түрүүнд таны компьютертай хамт ирсэн гарын авлагыг харах хэрэгтэй. Эсвэл эх хавтангийн гарын авлагыг харна. Дээрх гарын авлагад ямар меморины төрөл таардгийг жагсаасан байдаг. Аль хир чухал гэдэг нь тодорхой. Энэ жагсаалтаас таны компьютерт ямар төрлийн мемори таарах, хэд орох боломжтой, хэмжээ нь ямар байх гэх мэтийг жагсаасан байдаг. Маш олон жижиг худалдаачид болон жижиг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний энэхүү мэдээлэл хайрцган дээр нь байдаг бөгөөд гарын авлага байхгүй байж магадгүй болохыг анхаараарай.