
Хэдийгээр бие даасан уран бүтээл, цомгоо гаргаж амжаагүй яваа ч хамтлаг дуучдын дууг жазз урсгалаар тун ч гайхалтай амилуулдаг. Солонгоо өнгөрсөн жил Nisvanis "Oxygen" фен клубийн зургаан жилийн ойд эрос хатагтай Т.Ариунаагийн “Утасны дугаар” дууг “Jokers Wild” хамтлагийн хамтаар амьдаар дуулж хүргэсэн нь фенүүдэд нь гэнэтийн бэлэг болсон юм. Тэгвэл Солонго дахин гэнэтийн бэлгээ фенүүддээ дэлгэлээ. Тэрбээр энэ удаад “Инээмсэглэл” хамтлагийн “Зүрхний үг” дууг “Ocean’s” хамтлагийн Буянаатай хамтран дуулжээ. Б.Солонго, “Ocean’s” хамтлагийн Буянаагийн “Зүрхний үг” дууны бичлэгийн ЭНД дарж үзнэ үү.
Сонирхуулахад, жазз дуучин Б.Солонго мягмар гариг бүрт “Fers Function House”-д амьд тоглолтоор бэлэг барьдаг юм шүү.