613 хүн саналаа өгөөд байна

Хуучирсан мэдээ: 2012.06.10-нд нийтлэгдсэн

613 хүн саналаа өгөөд байна

Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий Монгол иргэд өнөөдөр саналаа өгөх ажиллагаа үргэлжилж байна.

13.00 цагийн байдлаар 613 хүн саналаа өгсөн байна. Одоогоор Сөүл хот дахь монголчууд санал өгөх ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа аж. Сөүл хотод 112 хүн саналаа өгсөн бол Банкгогд хамгийн бага санал буюу таван хүн саналаа өгөөд байгаа аж.

Монгол Улс  39 улсад дипломат төлөөлөгчийн газартай бөгөөд  17 улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэд өнөөдөр өглөөний 07.00 цагаас саналаа өгч эхэлсэн.
Энэ удаад гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдээс 4285 хүн нь сонгуульд оролцохоо илэрхийлж албан ёсоор бүртгүүлсэн юм.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж