Япон зураачдын үзэсгэлэн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.10-нд нийтлэгдсэн

Япон зураачдын үзэсгэлэн үргэлжилж байна

Монгол–Япон  хоёр  орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Японы “Нихон Сеико” дүрслэх урлагийн нийгэмлэгийн уран бүтээлчид уран зургийн үзэсгэлэнгээ Эх үрсийн баяраар нээн, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Хэдийгээр энэ үзэсгэлэн өнөөдөр өндөрлөх байсан ч уран зураг сонирхогчдын хүсэлтээр  энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх болжээ.

100 гаруй уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсэн “Нихон Сеико” дүрслэх урлагийн нийгэмлэгийн мэргэжлийн болон мэргэжлийн бус 40 зураачийн 60 гаруй уран бүтээл энэхүү үзэсгэлэнд тавигдсан аж. Мөн зураачдын 11 нь Монголд хүрэлцэн ирж, уран бүтээлээ танилцуулахаас гадна Монголын үзэсгэлэнт газруудаар аялж, аяллын явцад уран бүтээлээ баяжуулах чин хүсэлтэй байгаа аж. Дашрамд сонирхуулахад, тус нийгэмлэгийн тэргүүн Хамадa Хидэми 50 настайдаа анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд өдгөө 75 настай тэрбээр нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад айлчилж байжээ. Тус айлчлалын үеэр Ерөнхийлөгч уран бүтээлээ Монголын ард түмэнд танилцуулах санал тавьснаар ийнхүү манай улсыг зорин ирэх болжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж