Ширүүн бороо яг л хувинтай ус
шиг асгарч миний нулимсыг далдлана. Хэдхэн
мөчийн өмнө аавыгаа гомдоосон сэтгэл зүсэм үгнүүдийг жишим ч үгүй
хэлчихээд
зовсондоо нүд рүү чинь харж чадалгүй ийнхүү гарсан нь энэ. Бүхий л
зүйлийг
бодлоо. Багын дурсамж, миний алдаа…. Аав таныхаа энгэрээс зүүгдчихээд
хүссэн
болгон луугаа гар сарвайн уйлагнаж, харин та даруухан инээмсэглэн авч
өгдөг
байж билээ. Он жил ч харвасан сум шиг л өнгөрчээ… Балчир охин ч том
болжээ… Цэцэрлэг, сургууль, сургуулиас амьдрал руу …Алдаж эндэх
болгонд
ухаарал хайрлахад тань “Та юугаа мэдэх вэ
дээ…Ямар намайг ойлгох биш” гээд л бас л хаалга саван гарсанд,
ганцааранг чинь
торойлгон үлдээсэнд гэнэн энэ охиныхоо алдааг уучил. Сэтгэлийнх биш шүү
харин
тэнэг болохоороо бодлогогүй хэлсэн алдаа минь.
Үргэлжлэл