Хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосныг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2012.06.10-нд нийтлэгдсэн

Хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосныг тогтоолоо

Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат эрх мэдлээ хэтрүүлэн нэг өдрийн дотор 8 аж ахуй нэгж байгууллагад 21 тусгай зөвшөөрлийг олгосон гэх мэдээлэл байгаа. Тэрбээр энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 16-18 цагийн хооронд буюу хоёр цагийн дотор дээрх тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар олгожээ.

С.Энхбатын хууль бус шийдвэрийг Цөмийн энергийн газраас хүчингүй болгосон ч дээрх найман аж ахуй нэгж нь шүүхэд хандсан байна. Олгосон цуцалсан гэх энэ асуудлыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх авч хэлэлцээд ЦЭГ-ын дарга асан С.Энхбатын шийдвэр буруутай болохыг нотолсон байна.

Тодруулбал: “Прайм энержи надер ресурс”, “Нейшил ураниум ресурс”, “Моннуклер”, “Монгол 3000”, “Том зам”  гэх таван компанид хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргасан гэдгийг шүүх тогтоожээ. Эдгээр таван компанид олгосон тусгай зөвшөөрөл  ЦЭГ-т бүртгэлтэй тусгай зөвшөөрөлтэй болон мөн аймгийн тусгай хэрэгцээний газартай давхацсан байсан аж. Ерөнхийлөгчийн зарлигт тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж байхыг холбогдох төрийн байгууллагуудын удирдлагад үүрэг болгосон байтал С.Энхбат зөвшөөрөл олгосны ард авлига байж магадгүй хэмээн хардаж буйгаа албаны эх сурвалж өгүүлсэн. Ямар ч байсан С.Энхбат дарга халагдахынхаа өмнөхөн хоёр цагийн дотор 21 тусгай зөвшөөрөл олгосон нь цаана нь ямар нэгэн учир шалтгаантай байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж